Заавар
-
Эхлээд бүртгүүлнэ. Хамгийн дээд талд Зааны зурагны хажууд байх Бүртгүүлэх гэсэн холбоосоор орвол маш энгийн бүртгүүлэх цонх гарч ирнэ. Цонхонд Нэвтрэх нэр -гэсэнд дуртай нэрээ сонгож бичнэ. И-мэйл хаяг бичүүлж авч байгаа нь нууц үгээ мартах зэрэгт хэрэглэгдэнэ. Эцэст нь сонгосон нууц үгээ оруулаад, дахин давтаж оруулна. Бүртгүүлэхэд мэйл хаяг шалгахгүй. Мөн OpenID гаар бүртгүүлж болно.
Бүртгүүлсний дараа шууд нэвтрэн орсон байх болно. Дараа дахин орохдоо Зааны зурагны дэргэдэх Нэвтрэх гэсэн холбоосоор орно.
-
Амжилттай бүртгүүлсэн эсвэл нэвтрэн орсон тохиолдолд зааны зурагны дэргэд Миний хуудас гэсэн холбоос үзэгдэх ёстой. Энэ холбоосоор ороод өөрийн мэйл хаяг, нууц үг зэргийг өөрчилж болохоос гадна, цээжилж байгаа зүйлсээ мөн харж болно. Өө, нээрээ шинээр бүртгүүлсний дараа танд цээжилж байгаа зүйл байхгүй байгаа.
-
Нэмэх гэсэн сонголтоор орж өөрийн цээжлэх зүйлсийг виртуал цаасанд буулгаж хадгална.
Цаасны урд тал(асуулт) болон ард тал(хариулт)уудыг оруулахаас гадна, ангилалыг нь оруулвал цэгцтэй болно.
Бичлэгийн формат нь markdown учраас их хялбар. Та дор нь сурчихна.
Хэрэв таны нэмэх гэж байгаатай төстэй үг өмнө орсон байвал систем харуулах болно.
-
Цээжлэх зүйлсээ өөрөө нэмэхээс гадна, бусад хэрэглэгчдийн цээжилж байгаа зүйлсээс хуулж авч болно.
Үүний тулд Заанууд, эсвэл Үүлс холбоосуудыг ашиглаарай. Заанууд руу ороход хэрэглэгчийн жагсаалт харагдах ба, аль нэг хэрэглэгчийг сонгож тухайн хэрэглэгчийн цээжилж буй зүйлсийг харах боломжтой.
Ингээд аль нэгэн зүйлийг нь сонирхвол 'Хуулж авья' гэсэн сонголтыг хийхэд хангалттай. Хуулж авсны дараа дураараа өөрчилж, устгаж ч болно.
-
Аль нэг хэрэглэгчийн хуудас руу орж харахад нэрийнх нь ард 'Дагах' гэсэн сонголт байвал дарснаар тухайн хэрэглэгчийн шинээр нэмсэн зүйлс таных руу автоматаар хуулагдан орох болно. Дагаж байгаа хэрэглэгчийн хувьд 'Дагахаа болих' сонголтыг дарж дагахаа больж болно.
Таныг хэн дагаж байгаа, мөн та өөрөө хэнийг дагаж байгаагаа 'Миний хуудас' холбоосоор орж харна. Нэг хүн хэдэн ч хүнийг дагаж болно.
-
Үүлс сонголт руу орвол бүх хэрэглэгчдийн зүйлсийг ангилж харуулна.
Энэ ангилал нь хэрэглэгчид анх бичвэрүүдээ оруулахдаа бичсэн ангилал дээр үндэслэнэ. Цээжлэх зүйлсээ бичиж хадгалахдаа ямар нэгэн ангилал бичиж байвал амар байдаг. Жишээ нь та англи хэлний 10 дугаар хичээл дээрээ үзсэн үгээ "англи хэл, 10-р хичээл" гэсэн ангилалд оруулж болно. Нэг үгэнд хичнээн ч ангилал хэрэглэж болох бөгөөд ангилалуудыг таслалаар зааглан оруулна.
-
Хамгийн чухал зүйл бол мэдээж цээжлэх. Цээжлэх гэсэн холбоосоор ороход таны өнөөдөр давтах ёстой зүйлсийг асууна. Асууна гэдэг нь зүгээр цаасны тань нүүр талыг харуулна гэсэн үг. Та нүүрэн талыг нь хараад ард талд нь юу бичээтэй байгааг санахыг оролд. Дараа нь ард талд байгаа хариултыг хараарай.
-
Ингээд хариултыг харсныхаа дараа санаж чадаж байгаа эсэхээ дүгнэж цээжлэх хуудасны доохно гарч ирэх 5-н сонголтоос аль нэгийг дараарай. Гэх мэтээр та тухайн өдрийн бүх үгээ давтаад, шинэ цээжлэх зүйл нэмэгдсэн бол нэмээд болоо.
Та өдөр бүр цөөн цөөнөөр нэмээд, өдөр бүр давтаад явбал сарын дараа ч юмуу, жилийн дараа ямар их зүйлийг цээжилснээ гайхах болно. Хамгийн гол нь систем таныг мартуулахгүй байж чадах юм.
- Тогтмол хийж чадвал үр дүн сайн байх болно. Өдөрт 10 минут л хангалттай. Таны өдөр бүр хийх зүйл бол ердөө л Нэмэх → Цээжлэх.
Мэдлэг оюун тань улам арвижиг!