Заан гэж юу вэ?
Заан гэдэг бол том биетэй халуун орны амьтан. Энэ амьтан юм мартдаггүй учраас вэбийг заан гэж нэрлэсэн.
Юм цээжлэхдээ өөдөс цаасны нэг талд нь цээжлэх зүйлээ, нөгөө талд нь тайлбарыг нь бичээд байн байн цааснуудаасаа нэгийг гаргаж ирэн үзэж өөрийгөө шалгаад байхаар аяндаа цээжлэгддэг арга байдаг.
Энэ систем үүнтэй төстэй. Та өөрийн цээжлэх гэж байгаа зүйлээ виртуал цаасны хоёр талд бичээд вэб дээр хадгалчихна. Ингээд боломжтой үедээ, өдөрт дор хаяж нэг удаа орж ирээд мэдлэгээ сэргээгээд яваад байна. Цаас халааслах аргаас давуу тал нь систем өөрийн чинь хариултаас хамааруулж хэзээ ямар үгийг сэргээхээ маш оновчтойгоор хуваарилдаг.
Хэзээ ямар үгийг асуух арга нь Supermemo-2 гэдэг алгоритмаар явагдаж байгаа. Ер нь бол иймэрхүү төрлийн алгоритмууд янз бүр байдгаас тухайн алгоритмыг онцлон сонгож авсан.
Ингэж хугацааны завсартайгаар давтахыг Spaced repetition гэдэг. Юм цээжлэхэд туслагч програмуудыг ерөнхийд нь Flashcard гэдэг.
